Контент
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.

USMLE шалгалтын талаар бүхнийг

2025

·

5 бүлэг

·

USMLE шалгалт гэж юу юм бол оо? Бэлдвэл чадах болов уу? Яаж бэлдэх вэ? Яаж өндөр оноо авах вэ? Маш олон асуулт танд байгаа байх. Тэр асуултуудынх нь хариултыг өгөхийг зорьлоо.

50,000₮

30,000₮

АНУ-д мэргэжлээрээ ажиллах боломжийг олгохоос гадна анагаах ухааны цэгцтэй суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээнд сургадаг зүйл бол яалт ч үгүй USMLE буюу АНУ-ын эмчийн эрхийн лицензийн шалгалт юм. Энэ шалгалтыг хэдхэн жилийн өмнө яг л чам шиг мөрөөдөж, араас нь зүтгэн зүтгэсээр ард нь гарсан хүний хувьд, та бүхэнтэйгээ ойлгосон чухал зүйлсээ цогцоор нь хуваалцаж байгаа юм.

Бүлэг 1

Яагаад Америк гэж? Ямар шаардлагуудыг давах ёстой вэ?

Яагаад энэ улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн өнцөг булан бүрээс эмч нар очиж ажиллах сонирхолтой байдаг вэ?

  1. Яагаад АНУ гэж? Ямар шаардлагуудтай эсэх?12:08

    Олон улсын эмч нар яагаад АНУ-д суралцах, ажиллах сонирхолтой байдаг вэ? Ямар шаардлагуудыг биелүүлсний дараа боломж нь нээгддэг вэ?

Бүлэг 2

Бид чадах уу?

Хэр баргийн хүн даваад байдаггүй тийм зүйл үү эсвэл?

  1. Бид чадах уу?13:20

    Яг ямар хүн энэ шалгалтыг давж гарах вэ гэдэг сэдвээр ярилцъя

Бүлэг 3

Арга зам ба бэлтгэгчид өгөх зөвлөмжүүд

Миний сонсоод авсан ч байсан болоосой гэж харамсан боддог гол мэдээллийг энд хуваалцъя

  1. Бэлтгэгчдэд заавал өгмөөр байгаа зөвлөмжүүд25:03

    Мэдээж шалгалтанд бэлдэх, мэдлэгээ ахиулах нь чухал боловч яг эцсийн шатанд ямар нөхцлийг хангасан хүмүүс резидент болж чадаад байна вэ? Өөрийн алдаа, бусдын ололт дээр тулгуурлан хэдэн чухал зүйл хэлж өгнө өө.

  2. USMLE-д хэрхэн илүү өндөр оноо авах вэ?16:44

    Зарим хүмүүс өндөр оноо авах, зарим нь унах, зарим нь маш бага оноо авах зэрэг олон янзын үр дүн гарах боломжтой. Та аль нь баймаар байна.

Бүлэг 4

Хэрхэн суралцах болон Generative AI

Хэрхэн суралцах болон Generative AI хэрхэн ертөнцийг төдийгүй USMLE бэлтгэлийг өөрчилж буйтай танилцах болно.

  1. Хэрхэн суралцах вэ? AI tool-ийг ямар ямар байдлаар ашиглаж болох вэ?27:53

    Ямар материалууд голчлон барих вэ? Яаж суралцах вэ? AI хэрэгслийг ямар чиглэлээр бэлтгэлдээ ашиглах вэ? Хариултыг нь олж авцгаая.

Бүлэг 5

ChatGPT-ийг USMLE бэлтгэлд хамтдаа ашиглаж үзье. (9.5-нд уг хичээл нэмэлтээр орохыг анхаарна уу)

СhatGPT нь USMLE шалгалтыг давлаа гэсэн цочирдом мэдээ гарснаас хойш яг өнөөгийн байдлаар 2 жил гаруйхан хугацаа өнгөрсөн боловч хөгжил нь хэтэрхий хурдтай USMLE-г давах нь тэдний хувьд наад захын асуудал болжээ. Үүний үр дүнд USMLE бэлтгэл улам л амархан болсоор байна.

  1. ChatGPT-г USMLE бэлтгэлд ашиглах нь17:23

    ChatGPT мэт хэрэгслийн тусламжтай уг шалгалтын бэлтгэл улам л амархан болж байгаа гэдгийг та дуулсан уу?