Контент

Бусад нийтлэл

1 жилийн өмнө
1 мин

Суралцаж буй арга барилаа заавал эргэцүүлээрэй.

1 жилийн өмнө
1 мин

AI буюу хиймэл оюун ухаан нь эмч нарыг ажилгүй болгож байна

1 жилийн өмнө
1 мин

Этүгэн анагаахын сургуулийнхан USMLE өгөх боломжтой

  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.
Нийтлэл

Бөөрний дээд булчирхай

2025 оны 09 сарын 053 мин

Бид нарын бөөрний яг дээд талд сууж байрладаг жижигхэн, шаргал, гурвалжин булчирхайг юу гэдгийг мэдэх үү?

Энэ бол стрессын даавар кортизол гэгчийг ялгаруулдаг бөөрний дэргэдэх буюу adrenal (ad-дэргэд, renal-бөөрний) булчирхай. Бас нөгөө адреналин гэгчийг ч үйлдвэрлэдэг. Стрессийн даавар ялгаруулаад байгаа золигийг аваад хаячихвал стресстэхгүй амар юм биш үү гэж үү? Үгүй л дээ. Кортизол даавар гэдэг чинь стрессийг үүсгээд байгаа юм биш. Харин стрессийг (mental, physical stress, threat) даван туулахад тань туслах оролдлого хийдэг жижиг молекулууд юм.

Кортизол гэдэг чинь уг нь байгалийн зориулалтаараа хүнд их хэрэгтэй эд." Их стресстэхэд кортизол чинь ихэснэ, биед чинь муу" гэсэн яриа сонсож байсан уу? Уг нь кортизол биед хэрэггүй зүйл биш.

Хэрвээ та кортизол дааврын биологийн үйлдлүүдийг нь сонирхон унших юм бол их зэвүүн. Бүх үйлдэл нь биднийг аюултай нөхцөл байдалд амьд үлдэхэд (to survive) чиглэгдсэн байдаг. Ерөнхийд нь багцлаад хэлвэл, таны цусанд тархи, булчинг тань тэжээх бодисыг (глюкоз) ихэсгэх бүх арга хэмжээг авах, уг бэлдсэн тэжээлээ тархи, булчинд хүргэж өгөх үйлийг дэмжих, үүний тулд бусад эрхтнүүдийн глюкозын хэрэглээг түр хязгаарлах, тархи булчинг дээд зэргээр нь ажиллахад туслах зохицуулгуудыг нөхцөлдүүлдэг. Хэрвээ чононд хазуулаад цус алдах юм бол таныг цус алдуулахгүйн тулд судсыг чинь илүү агшимтгай болгож өгнө, Ийм гэмтлээс болж, таны дархлааны эсүүд хэт их үрэвслийн процессыг өдөөвөл биед тань аюултайг яаж мэддэг байна гэмээр хачин. Үрэвслийн эсүүдийн үйл ажиллагааг түр хязгаарлана гэх мэт.

Кортизол даавар огт ялгарахаа байчихвал (Adrenal crisis) хүний даралт унаад цус нь эргэлдэхээ больж, цусны сахар нь хэвийн хэмжээнээсээ огцом унаснаар тархи нь тэжээлгүйдэж нас барах жишээтэй.

Тэгэхээр гол аюул хаана байна вэ гэж үү? Кортизол даавар цусанд ихсэлтийг бид богино хугацааны, урт хугацааны гэж ангилж болох нь. Богино хугацааных нь хэвийн, бидэнд тустай. Харин урт хугацааных нь эрүүл хүний биед аюултай. Инсулины тэвчил, кортизол ихсэлтийн шалтгаанаар чихрийн шижин, судас агшимтгай болсноор даралт ихдэлт, дархлааны эсүүд муу ажилласнаар халдварт өртөмтгий болох гэх мэт аюулыг учруулдаг байх нь. Өөрөөр хэлбэл хэвийн хэмжээндээ хэрэгтэй боловч буурвал, бас ихэдвэл аюултай эд байх нь. Мөн кортизол даавар эмгэгээр удаан хугацаанд ихсэх нь төвийн таргалалтын нэгэн шалтгаан болдог.

Бие махбодийн стрессээс гадна сэтгэлзүйн стресс нь хүний кортизол дааврыг ихэсгэх боломжтой. Заримдаа эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөөнүүд хандалт авахын тулд хүмүүсийг айлгах тактик хэрэглэж харагддаг. Энэ нь эргээд хүнд тус болох гэхээсээ илүү улам л удаан хугацаанд кортизолыг ихэсгэж, хүнд гай болж байх талтай гэж боддог.

Та сахар, хорхог, улаан мах, өөх юуг бол юуг л идэж болно. Гол нь л тааруулах нь чухал. Тэрнээс биш нэг л буруу юм идчихвэл хавдар тусна гэж хэт их айх хэрэггүй (гэхдээ зөв хооллох хэрэгтэй, турах хэрэгтэй гэж уриалдаг хүмүүсийг дэмжиж байгаа шүү). Гол нь үзүүлэх цагтаа яс үзүүл, урьдчилан сэргийлэх шинжилгээнүүдээ хийлгэ. Зовиур илэрвэл битгий үл тоо. Эмчтэйгээ тохирсон цагтаа хоцрохгүй оч гэж хэлье дээ.

Эмч Х. Энхтүвшин

Зургийн эх сурвалж: https://webpath.med.utah.edu/ENDOHTML/ENDO002.html

Жич: бусад бичвэрүүдийг маань уншаарай

Бусадтай хуваалцах